Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр Хархорин сумын багийн нийтийн хурал, аж ахуйн нэгж байгууллагуудад хууль сурталчлах ажил зохион байгуулсан байна.Хууль сурталчлах ажлын явцад Хархорин сумын цагдаагийн хэлтэстэй хамтран суманд үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуйн нэгж байгууллага, сумын төвийн 3 багийн иргэд нийт 1500 гаруй иргэд яриа таниулга хийжээ.
Дээрх ажлын хүрээнд Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргал тус сумын багийн нийтийн хурлуудад оролцож Хархорин суманд 2013 онд үйлдэгдсэн гэмт хэрэг болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллагаас баримтлах бодлого чиглэл, зохион байгуулах ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо сэдвээр яриа таниулга хийсэн байна
Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл яриа хийх явцад иргэдээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, 2013 онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар болон прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхсон асуултаа асууж мэдээлэл өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































