
Соёлын өвөө өвлөн тээж, амжилт гаргасан нугараач охидод Ц.Оюунгэрэл сайд талархал илэрхийлэхийн ялдамд цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.
Манай циркчид “Алтан цирк” наадамд сүүлийн хэдэн жил тасралтгүй оролцож байгаа бөгөөд Т.Буд багштай “Bud X Roses” студийн уран нугараач охид энэ жил Италийн Ром хотноо болсон наадмаас гран-при шагнал хүртээд ирсэн юм. Тус наадмын хүндэтгэлийн парадын эхний эгнээг Монголын нугараачид тэргүүлэн явсан бөгөөд Ромын пап үзэж сонирхсон байна.
“Bud X Roses” хамтлагийн нугараач охид нь насны хувьд 14-20 настай 7-13 жил уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд тэд өнгөрсөн 6 дугаар сард Б.Норовсамбуу гуайн нэрэмжит уран нугаралтын тэмцээнээс 2 алт, 10 дугаар сард болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс “Хүрэл арслан”, шилдэг номерийн “Алтан арслан” шагнал хүртээд байсан юм.

Сэтгэгдэл (1)