
Учир нь энэ жилийн хувьд цаг агаарын хэм дулаан байгаатай холбогдуулан зарим томоохон гол, мөрөнд халиа үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа гэнэ.
Мөн нуур, гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн байгаа аж. Иймд, иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр гол мөрөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байх, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч, 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг малд болон харгалзах хүнгүйгээр золгуутаар явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна. Түүнчлэн Дотоодын цэрэг, цагдаагийн байгууллагынхан иргэдийн аюулгүй байдлын хангахын тулд өндөржүүлэн байдалд ажиллах юм.