Нийтийн тээврийн компаниуд иргэдээс захиалга авч, цагаан сараар Толгойт, Шархад, Хужирбулан, Долоон буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх, Ганцхудаг, Баруунтуруун болон III, IV хороолол руу 30 микроавтобус шинийн нэгнээс тавныг дуустал үйлчлэхээр болжээ.

