Сар шинийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдад шүлхий өвчин гарсантай холбогдуулан Шилийн богд, Алтан-Овоо болон урд талын бусад сумын нутаг дэвсгэрээр явах замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ. Шинийн 15-ны дотор Алтан-Овоо, Шилийн Богдод гарч, хийморио сэргээх гэсэн эрчүүд Сүхбаатар аймгийг зорих нь элбэг байдаг бөгөөд энэ нь айлчлан ирж буй ондоо аз хийморьтой байхыг бэлгэддэг байна.
Гэвч энэ жил ийнхүү шүлхий өвчин гарснаар иргэдийг Шилийн богд, Алтан-Овоог зорихгүй байхыг аймгийн Онцгой байдлын комиссоос анхааруулжээ.
24tsag.mn



















































