
Монгол залуус ухаалаг гар бүтээсэн талаарх сайхан мэдээ байна. Тодруулбал, Орос улсын техникийн их сургуулийн мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу хамтран “Sh104” гэдэг нэртэй ухаалаг утас бүтээжээ. Тэд гар утас бүтээх ажлаа гурван жилийн өмнөөс эхлүүлсэн байна. Тус таван залуугийн бүтээсэн “Sh 104” нь зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэхээрээ онцлог гэнэ. Мөн цэсэнд нь утас өөрийгөө цэвэрлэж, форматлах шинэ програм суулгажээ.
Мөн ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, чанга дуугаргах давуу талтай гэв. Одоогоор тус гар утсыг туршиж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол олноор нь үйлдвэрлэх юм байна. Харин санхүүжилтыг Оросын техникийн сургуулийн эрдэмтэд гаргах аж.
Сэтгэгдэл (2)