“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсон. Та харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн бол өөрийн ажилласан жил нөхөн тооцуулах хугацаа баталгаажсан, баталгаажилтын хуудас хэвлэгдсэн эсэх мэдээллийг цахим хуудсаар шалгах боломжтой болжээ.Та "http://www.ndaatgal.mn/rfcheck" цахим хуудсаар нэвтэрч өөрийн регистрийн дугаарыг оруулснаар ажилласан жилээ нөхөн тооцуулах хугацаа баталгаажсан болон баталгаажилтын хуудас хэвлэгдсэн эсэх талаарх мэдээллээ авах аж.
Мөн өөрийн бүртгүүлсэн хэлтэс болон харьяа аймаг, дүүргийнхээ хариуцсан ажилтантай холбогдох утасны дугаарыг ч мэдэх боломжтой юм байна.




















































