
Оролцогчид ялтны гал зуухны стандарт (мах бэлтгэлийн өрөө, гурил бэлтгэлийн өрөө, угаалгын өрөө, ногоо бэлтгэх өрөө) болон боловсруулах хэсэг, талхан цех, хоол хийх технологи, хадгалалт хамгаалалт, хоол хүнсний чанар, боловсруулалттай танилцаж, зоогийн газрын ширээ засалтын сургалтад хамрагдлаа.
Түүнчлэн тус ангиас ялтны хоол, хүнсний нэр, төрлийг нэмж, хоол бэлтгэлийн чанар, стандартад онцгой анхаарч цэвэр орчинд хооллох боломжийг бүрдүүлэн хоолны заалыг засварлаж, ширээ сандлыг иж бүрэн сольж, цайны болон 1, 2 дугаар хоолны аяга, таваг, халбага, сэрээ, халуун сав, будаа агшаагч, 2 дугаар хоолны тогоо зэргийг шинэчлэн сайжруулжээ.
Стандартын дагуу, санаачлагатай ажиллаж байгаа тус ангийн ажлыг жишиг болгон бусад Хорих ангийн албан хаагчдад судлуулан танилцах сургалт амжилттай болов.