Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Бор-Өндөр сумын соёлын төвд тус суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагууд, сумын засаг даргын тамгын газартай хамтран 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Бор-Өндөр сум дэх төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, багийн иргэд зэрэг нийт 210 орчим хүнд мэдээллээ.Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, баримталж буй бодлого зорилт, өөрчлөлт, шинэчлэл болон 2013 оны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, эрүүгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулан, прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хэрхэн хүлээн авах талаар мэдээлэл өгч ажилласан бөгөөд өдөрлөгийг Бор-Өндөр телевизийн сувгаар сумын нийт иргэдэд бүрэн эхээр нь нэвтрүүлсэн байна.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн санал, хүсэлтийг сонсож “Прокурорын байгууллагын танилцуулга”,“Прокурорын бүрэн эрх”, “Прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх хугацаа”, “Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, хянан үзэх хугацаа”, сэжигтэн яллагдагчийн эрх үүрэг” гэсэн сэдвүүдээр 110 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж ажиллажээ.




















































