зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Чин сэтгэлээсээ ажилладаг багш л хүүхэд бүрийг хөгжүүлж чаддаг”

2014-2-04
0
ЖИРГЭХ
    Энэ эмэгтэйг Бүндэнгийн Туяацэцэг гэдэг. Та бүхэн санаж байвал түүний аав Бүндэн гуайн нэр биднийг багад математикийн сурах бичгийн зохиогчдын нэрсийн дунд байдаг байсан шүү дээ.
DSC_1285”Чин сэтгэлээсээ ажилладаг багш л хүүхэд бүрийг хөгжүүлж чаддаг”
25-р тусгай сургуулийн багш Б.Туяацэцэг


    Энэ эмэгтэйг Бүндэнгийн Туяацэцэг гэдэг. Та бүхэн санаж байвал түүний аав Бүндэнгийн нэр биднийг багад математикийн сурах бичгийн зохиогчдын нэрсийн дунд байдаг байсан шүү дээ. Б.Туяацэцэг багш ч аавынхаа мэргэжлийг өвлөн өнөөдрийг хүртэл боловсролын салбарт тасралтгүй 20 гаруй жил ажиллажээ. Аавын хамтаар энэ салбарт зүтгэсэн нь тус гэр бүлийг юугаар ч сольшгүй эрхэмлэх зүйлтэй болгосон хэмээн Б.Туяацэцэг багш хэлж байна.

    Сурвалжлагч миний бие сайн багшийн эрэлд гарахаас өмнө олон хүнтэй уулзаж, өөрийн хэмжээнд бяцхан судалгаа хийлээ. Ингэж явахдаа би аль нэг сургуулийн бага, дунд, ахлах ангид монгол, англи хэл эсвэл математик заадаг багшийг олж уулзахыг хүсээгүй бөгөөд оюун санаа минь тэс өөр зүйлийг эрж, хайсан юм. Харин эрсний эцэст нэгэн танилынхаа ачаар Б.Туяацэцэг багшийг олж авсан минь энэ.

    Уг нь Б.Туяацэцэг багш монгол хэл, математикийн хичээл заадаг л юм. Гэхдээ түүгээр хичээл заалгадаг хүүхдүүд нь энгийн биш. Энгийн биш хэмээн хэлж буйн учир нь түүний ангийн сурагчид бүгд тархины саажилтаар өвчилсөн хүүхдүүд. 

    Түүний хувьд саажилттай хүүхдүүдийг сургаж чаддагаараа л хорвоогийн олон багшаас ялгардаг нэгэн. Бидний бараг айж, зугтдаг эдгээр хүүхдүүдэд хэнээс ч дутахгүй эрдэм, боловсрол эзэмшүүлж, биеэ даасан хувь хүн болгон сургууль төгсгөж буй нь энэ багшийн том гавъяа гэж хэлж болно.

   Б.Туяацэцэг багшийн хувьд өдгөө 54 настай бөгөөд энэ жил нэгдүгээр анги дааж авчээ. Эднийгээ төгсгөж байж л тэтгэвэрт гарна хэмээн тэрбээр ярьж байна. Түүний хувьд саажилттай хүүхдүүдийн бас нэг ангийг өмнө нь төгсгөсөн туршлагатай.

   Одоогийн Орос буюу тухайн үеийн ЗХУ-д /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах/ багшийн шинэхэн диплом өвөртөлсөн Б.Туяацэцэг багш мэргэжлээрээ хамгийн анх Архангай аймагт ажиллаж байжээ. Өөрөө хүсээгүй ч социализмын үеийн хатуу зарчмаар Архангай руу хувиарлагдсан тэрбээр тэнд жил гаруйн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилласан гэдэг. Удалгүй Улаанбаатар хотод ирж одоогийн ажиллаж буй 25-р тусгай сургуульд багшаар орсон бөгөөд тэр цагаас хойш өдийг хүртэл эндээс ганц ч удаа холдож үзээгүй байна. Харин хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүдтэй ажиллах санаа бүр хожим буюу 2000 оны эхээр төржээ.

    Түүний хувьд хэд, хэдэн шалтгаанаар тархины саажилттай хүүхдүүдэд туслахаар шийдсэн тухайгаа ярьж байна. 2000 оны эхээр Монголд саажилттай хүүхдүүдийг сургах сургууль, хичээл заах багш байгаагүйгээс ийм төрлийн согогтой хүүхдүүд 14, 15 нас хүрсэн ч цэцэрлэгт явж байдаг байсан нь түүнийг маш ихээр эмзэглүүлжээ. Уг нь 14, 15 насны хүүхдүүд цэцэрлэгт биш сургуульд сурч байх ёстой шүү дээ. Тиймээс Б.Туяацэцэг багш “Би л тэдэнд тусалж ном, эрдмийн зах зухтай болгоё. Ядаж уншиж сургая” хэмээн шийдсэн гэдэг. Тухайн үед саажилттай хүүхдүүдийг сургах сургууль битгий хэл тэдэнд хичээл заах багш байгаагүй гэдгийг тэрбээр ярьж байна. Мөн Б.Туяацэцэг багшийг энэ хүүхдүүдтэй ажиллахад нөлөөлсөн бас нэгэн зүйл нь солонгос хүүхдүүд гэнэ. Одоогоос бараг есөн жилийн өмнө Солонгос улсаас мэргэжилтнүүд ирж өөрийн улсад сургалтад хамрагдах багш нарыг сонгон шалгаруулж авчээ. Энэ дагуу Б.Туяацэцэг багш шалгалтад орж залуу багш нартай өрсөлдөн тэнцсэн байна. Ингээд Солонгост очиж сургалтад хамрагдахдаа тархины саажилттай хүүхдүүдтэй ажиллах дадлага туршлагыг олж авчээ. Ингэхдээ тэнд маш хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүдтэй бүтэн сар ажиллаж, тэдэнд хичээл заахаас эхлээд хэрхэн, яаж асрах талаар хүртэл мэдэж авсан байна. Хүүхдийн гэнэн, цайлган харцнаас харагдах галыг мөхөөж болохгүй юм байна гэдгийг тэрбээр тэнд л хатуу ухаарсан гэдэг. 

    Ингээд Монголдоо ирэнгүүтээ л сургуулийнхаа захиргаанд хүсэлт гарган саажилттай хүүхдүүдийн ангийг нээх санаагаа дуулгасан байна. Сургуулийн захиргаа ч дэмжив. Гэтэл түүнд ширээ сандал, ном, дэвтэрээс эхлээд юу ч байсангүй. Б.Туяацэцэг багш яам, тамгын газруудаар орж олон дарга нарын үүдийг сахисан ч тусыг эс олжээ. Гэхдээ тэрбээр саажилттай хүүхдүүд туслах зорилгоосоо огт няцаагүй ба Германы Элчин сайдын яам, Солонгосын хоёр ч ТББ-д хандсан байна. Азаар тэд Б.Туяацэцэг багшийн хүсэлтийг найрсагаар хүлээн авч 25-р сургуулийн нэг өрөөг бүрэн тохижуулж одоогийн энэ ангийг нь босгож өгсөн байна. Бүр Германы элчин сайдын яамнаас хүүхдүүдийг нь зөөх микро автобусыг хүртэл бэлэглэжээ. Ингээд л Б.Туяацэцэг багш хөгжлийн бэрхшээлтэй 10 сурагчийг 10–р цэцэрлэгээс хүлээн авч Монголын анхны саажилттай хүүхдийн ангийг нээжээ.
DSC_1252
    Эхний үед хүүхдүүдтэйгээ танилцаж, тэдний сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх шаардлага гарсан учир бараг нэг жил зөвхөн танилцах ажлыг л хийсэн гэдэг.  Учир нь энэ төрлийн хүүхдүүд эрүүл хүүхдүүдийг бодвол илүү эмзэг бөгөөд бүрэг, ичимхий, өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүйгээс эхлээд янз бүрийн бэрхшээлтэй байдаг. Тиймээс Б.Туяацэцэг багш хамгийн эхэнд тэдний итгэлийг олж авахаар хичээжээ. Итгэлийг нь олж авахын тулд хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ харьцах хэрэгтэй гэж тэрбээр хэлж байна. Хүүхдүүд хүмүүсийг өөрсдтэй нь чин сэтгэлээсээ харьцаж байна уу, үгүй юу гэдгийг маш сайн ажиглаж мэддэг гэнэ. Хэрвээ хүүхэд нэг бүртэй тулж ажиллан тэдний итгэлийг олж чадвал эдгээр хүүхдүүд шиг үнэнч, шудрага, нээлттэй хүүхдүүд байдаггүй гэв. Авъяасыг нь нээж чадвал тэд бусад хүүхдийн л адил хүсэл мөрөөдөлтэй, сурч мэдэх зорилготой, энгийн хүүхдүүдээс дутахааргүй авъяастай байдаг аж.

    Б.Туяацэцэг багшийн ангид амиа хорлох талаар хүртэл бодож явдаг хүүхэд байсан тухай тэрбээр ярив. Харин сургуульд сурч найз, нөхөдтэй болсноор энэ бодлоо хаясан гэж нэгэн сурагч хожим нь багшдаа хуучилсан байна.
   
    Тархины саажилттай хүүхдүүдийг гаднаас нь харахад ярьж хэлж, хүний яриаг ойлгож чадахгүй юм шиг харагддаг. Харин тэд эрүүл хүүхэд шиг оюун ухаантай, хэнээс ч дутахгүй тоо бодож, шүлэг зохиож чаддаг гэдгийг Б.Туяацэцэг багш хэлж байна. Түүний өмнө нь төгсгөсөн ангийн сурагч Б.Мишээл л гэхэд зохион бичлэг, эссе шүлэг бичиж олон уралдаан тэмцээнд түрүүлэн түүнийгээ ном болгон хэвлүүлж байжээ. Мөн сурагч Ч.Энхсайхан нь амаараа зураг зуран хот, дүүргийн олон уралдаанд оролцож тэргүүн байрын эзэн болсон байна. Түүний амаараа зураг зурдаг байдлыг өвөрмац авъяас гэхээс өөр юу гэх вэ? Тэрбээр сургуульдаа  зургийн үзэсгэлэн
хүртэл гаргаж байсан туршлагатай хүүхэд юм. Энэ талаар тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа танилцуулж өөрийн гэсэн урлантай болохыг хүсдэг гэдгээ ярьсан байх юм.
DSC_1252
DSC_1252
Зураг зурахаас гадна хөгжим бас тоглож чадна

    Бас болоогүй Б.Туяацэцэг багшийн ангид амандаа бал, харандаа зуун компьютерийг эрүүл хүнээс ч илүү ажиллуудаг Н.Тэмүүлэн гэх хүү байна. Тэрбээр энэ авъяасаа улам хөгжүүлж ирээдүйд компютерийн мэргэжилтэн болох гэнэ. Б.Туяацэцэг багш ч хүүхдүүддээ “Н.Мишээл зохиолч болно харин Н.Тэмүүлэн бол компьютероороо л явна шүү. Н.Энхсайхан бол зураач болох хүн. Та нар чаддаг зүйлүүдээ сайн хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн байн, байн захидаг аж. Мөн хөлөөрөө компьютер дээр шивдэг хүү ч байна. Түүнийг Нямцолмон гэдэг.
DSC_1252
Багшийн баяр баясгалангуудын нэг

Б.Туяацэцэг багш хүүхдүүдийнхээ юунд дуртайг анхааралтай ажиглаж, хэн ямар авъяастай байна гэдгийг нь мэдээд тэр чиглэлээр нь хөгжүүлэхийг хичээдэг байна. Тэгэхийн тулд хүүхэд бүрт тохирсон сургалтын хөтөлбөр гаргасаныг нь миний бие ангитай нь танилцаж яваад олж харсан юм. Түүний хүүхэд бүртэй хэрхэн ажилладагийг та бүхэн доорх зургаас харж болно.
DSC_1252
    Б.Туяацэцэг багшийн ажил өглөө 11.00 цагт эхлэх ба орой тав, зургаан цаг хүртэл үргэлжилнэ. Өглөө хүүхдүүдээ хүлээж авсны дараа гарыг нь угаалгаж, гэртээ хэн юу хийсэн талаар бяцхан яриа өрнүүлнэ. Ингээд хөдөлгөөний дасгал хийлгэсний дараагаар ширээнд нь суулган хичээлээ зааж эхэлнэ. Дасгал нь юу вэ гэвэл тойруулж суулгаад хүндрүүлэгчтэй тоглоом бие биед нь дамжуулж тоглуулах аж. Хүүхдүүд энэ тоглоомыг тоглох их дуртай. Ингэж тоглох нь гар хөлийг хатангаршихаас хамгаалахаас эхлээд олон давуу талтай гэнэ. Хүүхдүүдийнх нь ихэнх нь сайн харж чаддагүй тул харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиас тусгайлан том үсэгтэй Монгол хэлний номыг авч ирж хичээлдээ хэрэглэдэг байна. Бүр заримынх нь урд өөрөө картон цаасаар гарын авлага бэлтгэж тусгай суурин дээр байрлуулж хичээлийг нь хийлгүүлдэг байна.

DSC_1252
Б.Туяацэцэг багшийн гар аргаар хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн. Хааяа унаад тогтохгүй болохоор ширээн дээр нь цавуугаар наах тохиолдол хүртэл гардаг байна.

DSC_1252
Харин тусламжаар ийм тогтоогч ирж баярлуулав.

  Ер нь ширээний ард таг суулгаад хичээлээр шахаад байхын оронд дасгал хөдөлгөөн тоглоомоор хүүхдүүдэд хичээлийг нь ойлгуулах хэрэгтэй хэмээн Б.Туяацэцэг багш ярьж байна. Тэгэхгүй бол ангийнх нь хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй адил сандал дээр удаан сууж чадахгүйгээс эхлээд гар, хөл нь хөших гээд олон бэрхшээл тулгардаг байна. Эвгүй суусан хүүхдийнхээ суудлыг засахаас эхлээд хүндрэхэд нь хүртэл багш нь тусалдаг талаар хүүхдүүд ярьж байна.

    25-р сургууль дотроо нойлгүй бөгөөд хүүхдүүд ангидаа бие засч, хүндрэх нь их төвөгтэй байдаг аж. Тиймээс хурдхан шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зориулалтын нойлтой болохыг Б.Туяацэцэг хүсч байгаагаа илэрхийлэв.

    Харин математикийн хичээлийг орохдоо тоог нь самбар дээр бодуулж дэвтэрт нь бичүүлэхээс гадна тоглоомоор ойлгуулахыг хичээдэг аж. Б.Туяацэцэг багшийн ангид өгүүлбэртэй бодлогыг маш хурдан бас зөв боддог сэргэлэн хүү байна. Түүнийг ангийхан нь тооны гавал гэж нэрлэдэг.  Мөн ангид нь нэг том мод байх бөгөөд түүн дээр хэдэн жимс аваачиж наахыг нь багш хэлж өгнө. Харин хүүхдүүд багшийн хэлсний дагуу модон дээр жимс аваачиж наах аж. Ингэснээр аливаа зүйлийг тоолж сурна гэсэн үг. Б.Туяацэцэг багш хүүхдүүдээ нэг, нэгээр нь дуудан самбарт гарган тоо, үсэг бичүүлнэ. Хүүхдүүд нь далий, муруй бичсэн ч “сайн” гэдэг л үнэлгээг өгнө. Дараагийн удаа үүнээс илүү гоё бичиж чадна хэмээн урамшуулах аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд тусгай шобломийн дагуу үсэг бичиж, зурдаг байна. Ингээд тухайн өдөр хэн хичээлдээ сайн байсан гэдгийг нь нийтийнх дунд ярилцаж байгаад дүнгээ өгдөг аж.
DSC_1252
Математикийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд

    Ангийн сурагч нэг бүр  гацуур модтой бөгөөд онц байсан хүүхэд тэр өдөр модондоо чимэглэл  наалгах эрхтэй болдог байна.  Харин хичээлээ ойлгоогүй хүүхдийг хажуугийн өрөө рүү авч орон “нүдэж” өгдөг гэнэ. Нүднэ гэдэг нь зодож занчих биш тусгайлан ганцааранд нь хичээлийг нь заахыг хэлж буй юм. “Чи бусдаасаа юугаараа ч дутуу биш. Чи чадна” хэмээн үзэж тардаг талаараа Б.Туяацэцэг багш инээж ирээд л ярилаа. Ингээд ажиллаад ирэхээр хүүхэд бүрт заавал авъяас байдгийг олж хардаг байна. Харин түүнийг нь арчилж ургуулах уу хатааж, хорчийлгох уу гэдэг нь багшаас л шалтгаална гэв.
DSC_1252
    Б.Туяацэцэг багшийн анги танхим хүүхэд тоглоход зориулагдсан их чөлөөтэй юм. Хүүхдүүд ангийнхаа ард талын хивсэн дээр тоглох дуртай гэж жигтэйхэн. Хэсэг хугацааны дараа Б.Туяацэцэг багш хүүхдүүдээ хэвтүүлж нурууг нь амраана. Бүгдийг нь тэргэнцэр дээр нь буулгаж, суулгана суудлыг нь засна хооллож, ундална гээд түүнд амрах цаг бараг гарахгүй харагдана.  Хүүхдүүд тоглоомын цагийн дараа хоолоо идэх аж. Хоол хийдэг тусгай өрөөтэй бөгөөд эцэг, эхчүүд ээлжилж ирж хоолыг хийж өгдөг юм байна. Саажилттай хүүхдүүдэд гэрийн хоол л гэдсэнд нь хамгийн тохиромжтой бөгөөд цайны газрын хоол, цай хурцаддаг гэнэ. Харин хоолоо идсэний дараа Б.Туяацэцэг багш хүүхдүүддээ үлгэр уншиж өгөх бөгөөд эргүүлэн үлгэрийнхээ талаар ярилцах юм. Чөлөөт цаг гарвал зурагтаар хүүхэлдэй үзэх хүртэл зав эдний ангийханд гарах аж. Ер нь Б.Туяацэцэг багшийн анги яг л нэг сайхан тохижсон айл шиг юм. Энд иж бүрэн тавилгатай гал тогооны өрөө, хувцасны шүүгээ, угаалгын машин, номын сан, зурагт гээд бүх зүйл байна. Учир нь хүүхдүүдийг дунд сургуулийн боловсролоос гадна ахуй амьдралтай харьцаж сургах гэж энэ бүх тавилгыг тавьсан аж.
DSC_1252
DSC_1252
Б.Туяацэцэг багшийн ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд ихэнхи нь дундаж ажилтай төсвийн ажил хийдэг гэнэ. Гэхдээ хүүхдүүддээ маш их анхаарал хандуулдаг бөгөөд багшид нь ч их тус болдог аж. Нэгнийх нь төрсөн өдрөөр бялуу, бэлэг хүртэл бариад ирдэг гээд Б.Туяацэцэг багш эцэг, эхчүүдийнхээ талаар ганц муу үг хэлэхгүй магтах аж. Дашрамд дурдахад тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан тусгай сурах бичиг байдаггүйд харамсаж явдгаа Б.Туяацэцэг багш хэлж байна. Монгол хэлний номыг л гэхэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиас авчирсан бол математикийн сурах бичгийг Б.Туяацэцэг багш өөрөө С.Норжмаа багштай хамтран гаргажээ. Тэрбээр тус номоос гадна саажилттай хүүхдүүдтэй ажиллах хэл заслын хичээлийн гарын авлага мөн тархины саажилттай хүүхдүүдийг сургах сургалтын онцлог гэх мэт олон ном бүтээл мэргэжлийн ажлынхаа хүрээнд гаргасан байна. Мөн тархины саажилттай хүүхдүүдийг сургах арга барилын хувьд Б.Туяацэцэг багшийг Монголдоо номер нэг гэж хүмүүс ярьж байна. Тэрбээр хөдөөнөөс ирсэн багш нарт өөрийн арга туршлагаасаа лекц уншдаг гэнэ.
DSC_1252
    Б.Туяацэцэг багш хүүхдүүдээ хэзээ ч согогтой, бусдаас дутуу дулимаг гэж боддоггүй гэв. Харин ч хүүхдүүддээ “Та нар жирийн л хүүхдүүдтэй адилхан хэмээн байнга сэтгэлийн дэм” өгөх аж. Хүүхдүүдийг тоо бодож, уншиж, бичиж, авъяасаа бүрэн нээн хөгжүүлэх чадвартай болгоход дор хаяж 5-6 жил шаардагддаг гэж тэрбээр ярьж байна. Энэ бүхний эцэст хүүхдүүд эцэг эхдээ ч ярьдаггүй нууцаа багшдаа ярьж эхэлдэг байна. Б.Туяацэцэг багш сурагч Мишээлтэйгээ хамтран ийм эссе хүртэл бичсэн байх юм.

    “Санаандгүй учрал” гэх нэртэй тус эссед “Нарлаг сайхан зуны нэг өдөр найзуудтайгаа ажлын шугамаар Япон улсыг зорин Осака хотын нисэх онгоцны буудалд газардлаа. Биднийг нэгэн үл таних хүн тосон авав.Би түүнийг Япон хүн байх гэж бодтол тэр надруу харан Сайн байна уу? Сайн явж ирэв үү? гэж мэндлэв. Би тэрхэн үед маш гайхаж харлаа. Тэр үед миний сэтгэл маш их хөдөлж яагаад ч юм урд нь тэр хүнтэй уулзаж байсан, сайн таньдаг мэт нэг л ер бусын сэтгэгдэл төрж билээ. Орой нь бид хүлээн авалтан дээр дахин тааралдлаа. Тэнд байх хугацаандаа хотоор хамт зугаалж Осака хотын парк, аккавариумын газруудаар зугаалсан. Бидэнд хамтдаа байж, амьдралын тухай, бусад зүйлсийн талаар ярилцах боломж гарсан юм. Түүнтэй уулзах бүрт надад ер бусын аз жаргал, дотно мэдрэмж төрдөг байлаа. Би өөрийнхөө мэдрэмжинд энэ хайр мөн үү, эсвэл шохоорхол уу, зүгээр л нэг таалагдсан юм уу гэж үл итгэн эргэлзэж байлаа. Ингээд тэнд байх жаргалтай хугацаа үргэлжилсээр... Ингээд би  дотоод сэтгэлээ түүнд анх удаа нээв. Гэтэл тэр маань: Чи намайг хойноос биш, урдаас харсан байна. Намайг их сайхнаар харсанд баярлалаа гэсэн юм.  Тэгээд би түүнээс “Хэрвээ танд яг над шиг охин сэтгэлтэй болвол та яаж хандах вэ? гэж асуутал үнэхээр надад таалагдвал би цаг хугацааг хамтдаа туулна, үгүй бол зүгээр л уучлаарай гэж хэлнэ гэв. Гэвч тэр надад... Монголдоо ирээд эргээд бодлоо. 1-рт бид бие биенээсээ хол орон зайд байгаа, 2-рт намайг тэр хүн ямраар хүлээж авахыг мэдэхгүй ч сэтгэл дотроо сайхан дурсамж болгон үлдээе. Хэзээ нэг өдөр бидэнд дахин уулзах тавилан байх болов уу” гэж бичжээ.

    Хүүхдүүд зураг зурж, будах их дуртай аж. Хамгийн харамсалтай нь тэдэнд тоглох тоглоом хүртэл дутагдалтай байдаг гэнэ. Сургуулиас ганц ч тоглоом өгдөггүй талаар хүүхдэд ярьж байна. 

DSC_1252
DSC_1252
DSC_1252
Тэдний тоглодог тоглоом зөвхөн үүгээр хязгаарлагддаг бөгөөд хамгийн хэрэгтэй нь нарийн модон тоглоомууд аж. Үүгээр үсэг эвлүүлж тоглодог бөгөөд тоо ч бодож болдог байна. Харин бусад тоглоомууд нь гадны улсуудын ТББ-уудыг тусламжаар ирсэн аж.

Б.Туяацэцэг багшийн ангийг төгссөн Н.Тэмүүлэн гэх сурагч
Бурхан тэнгэр гэж байдагсан бол
Буцлам хайраа даатгамаар байх юм
Бууруул хорвоод ганцхан түүнийг минь л
Бусдынх бүү болгоорой
Үнсүүлэхдээ чи минь үүлэнд умбаж яваг
Дүрслэгдэх аргагүй хайр чинь дүрэлзэж байг
Дундуур гэсэн зүйлгүй дүүрэн байг хайр чинь
Дуусашгүй гэсэн хайр чинь дурсагдаж байгаа
Дуулим энэхэн орчлонд дуулагдаж байг хайр чинь хэмээн шүлэгтээ бичжээ.

    Хүн нь ийм бардам, өөртөө итгэлтэй байтал ядаж бид тэднийг шоовдорлохоо больчихвол тэдний сэтгэлд нь өчүүхэн ч болов итгэлийн оч асах нь дамжиггүй гэж Б.Туяацэцэг багш хэллээ. Тэрбээр хүүхдүүдээ эрүүл хүүхдүүдийн адилаар л бусдад хайрлуулахыг хүсдэг гэв. Харин одоо цагт ЕБС-ийн багш нар хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй муухай харьцаж “Энэ хүүхдэд хичээл заасан ч яалаа. Угаасаа ойлгохгүй юм чинь” гэсэн хандлагатай байдагт харамсаж явдаг аж. Тиймээс тэрбээр хүүхдүүдээ хэзээ ч ЕБС-д сургалгүй зөвхөн өөрөө 11-р ангийг төгсгөнө хэмээн ажиллаж яваа нь энэ аж.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 4, 5 дугаар зүйл тэрчигтээ хөнгөлөлт, тэтгэмжийн агуулгатай аж. Хуулийг ерөнхийлөн харвал тэднийг асруулаад л гэртээ хэвтэж бай гэдэг санаатай. Бурхантай мөчөөрхсөн гэмээр хуулийн цаана  олон хүүхэд гэртээ сууж боловсролоос хоцрогдон орхигддог байна. Харин энэ сургуульд цөөн хэдэн ч боловсрол эзэмшин суралцаж байгаа нь сайшаалтай. Б.Туяацэцэг багшийн өмнө нь төгсгөсөн ангиас олон хүүхэд одоо амжилттай явдаг байна. Хоёр ч хүүхэд төрийн бус байгууллагад ажиллаж өөрсдийн адил хүүхдүүдэд тусалж байгаа аж. Харин нэг хүүхэд нь гэрээрээ зургаа зурж өөрийн гэсэн урлантай болохоор ажиллаж байгаа гэнэ.
DSC_1252
Хувцас өмсгөх дадалд суралцаж буй нь


    DSC_1252ХБХүүхдүүдтэй уулзаж явахад өрөвдүүлж хошуу цорвойлгуулах гэхээсээ илүү өөрсдөө амьдрал дунд хутгалдах хүсэлтэй нь олон таарна. Бусдаас ялгаатайгаа мэдрэх тусам сэтгэлд нь хат сууж яг адилхан гэдгээ нотлох гэсэн хүсэлтэй болдог аж. Эцэст нь хэлэхэд би Б.Туяацэцэг багшийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чаддаг хүн хэмээн бардам дугархаас урьдаад гайхалтай зоригтой, тэвчээртэй, тууштай бүсгүй юм гэж хэлмээр байна. Түүнээс өөр хэн ч ингэж зориглож саажилттай хүүхдүүдэд нааштай хандах байсан юм бүү мэд. Тэрбээр “Би хүүхдүүддээ жигтэйхэн хайртай. Миний хүү, охин хоёр надад “Та бид хоёроос илүү ангийнхаа хүүхдүүдийг хайрлах юм” гэж гомдоллодог юм. Хариуд би “Олон юм битгий ярь. Та нар эрүүл саруул байж миний хүүхдүүдтэй барьцахгүй шүү” гэж ирээд л хэрэлддэг гэв. Үүнээс үзэхэд зарим тохиолдол эцэг, эх нь хүртэл хайрлаагүй орхисон тэднийг өөрийн хүүхэд шиг хамгаалж, тэднийг хүний дайтай хүн болгохоор зүтгэж буй Б.Туяацэцэг багшид олон хүний өмнөөс талархлаа илэрхийлье.
Т.ХУЛАН
0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
Улаанбаатарт 29 градус дулаан байна
Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • М. Эрдэнэзаяа (66.181.160.90)
    Туяацэцэг багшийн сэтгэл үнэхээр агуу уужим юмаа! Гайхалтай, үнэхээр үүнээс өөр хэлэх сайхан үг олдохгүй байнаа.
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.46.211)
    Ажилд нь амжилт хүсий
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.46.211)
    Мундаг юм аа
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.254.120.75)
    gaihaltai bainaa. iim bagsh baihad busad bagsh nar bas dagaj suraltsaj buh hund helberiin hugjliin berhsheeltei huuhduud surguulid oroosoi
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин (103.10.22.242)
    сэтгэлээсээ ажилладаг багш таньд бусад хүмүүст үлгэрлэн дууриах дууриалалтай байгаад баярлалаа
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    jinhene bagsh bndaa
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Сайн багш таньд амжилт хүсье.
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    8 цаг 13 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    12 цаг 30 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    12 цаг 41 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    13 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 28 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    13 цаг 44 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК