
Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх гол шалгуур, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөө өглөөний 09.00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Сурагчид урьд жилүүдийн адил www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 05-ны 09.00 цагаас эхэлж, дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх гэнэ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс зохин байгуулах гэнэ.
Дашрамд дуулгахад энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр монгол хэлний шалгалтыг заавал өгдөг болж байгаа юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)