
Төрийн өмчийн хорооноос Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг өчигдөр нээлттэй зарлалаа. Нэр дэвшигчийн материалыг Төрийн өмчийн хороо ирэх сарын 4-нийг хүртэл хүлээн авах юм байна. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал асан Х.Алтай нь өнгөрсөн сард ажлаа өгөх хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн хорооноос үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний дараа удалгүй дэд захирал Н.Саруул мөн ажлаа өгсөн юм.
Д.Дуулим