
Автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгоно гэж Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос мэдэгдсэн. Тиймээс ч өдгөө автобусны тасалбарын үнэ 500 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Учир нь төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн үнээ нэмсэн байдаг. Тэгвэл дөнгөж сая автобусны тасалбарын үнэ 600 төгрөг болж дахин үнээ нэмлээ гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж байна. Гагцхүү аль чиглэлийн хэчнээн автобус 600 төгрөгөөр явж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Албаныхан энэ талаар удахгүй тайлбар өгөх биз ээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)