зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэтгээд байна уу? Дарлаад байна уу?

2014-2-06
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед манай төр засаг хэдэн муу ахмадуудаа тэтгэх, дарлах хоёрын алиныг нь хийгээд байгаагаа ойлгохоо болилоо. Хамгийн сүүлд л гэхэд удтал хүлээлгэсэн тэтгэвэр нэмэхдээ ердөө 20.000 мянган төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл манай редакцид ирэв.
    4c9190397d63d5f9bigСүүлийн үед манай төр засаг хэдэн муу ахмадуудаа тэтгэх, дарлах хоёрын алиныг нь хийгээд байгаагаа ойлгохоо болилоо. Хамгийн сүүлд л гэхэд удтал хүлээлгэсэн тэтгэвэр нэмэхдээ ердөө 20.000 мянган төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл манай редакцид ирэв. Энэ чинь баярлуулан, гомдоохтой адил зүйл хэмээн ахмадууд бухимдаж байна. Цагаан сарын өмнө тэтгэврийг 15-30 хувиар нэмсэн хэмээн баяр бахдалтай мэдээлээд байсан чинь 15 хувь ч биш дөрвөн хувиар нэмсэн гэх юм. Үүнийг ч ахмадууд баталж байна. Тухайлбал 449 мянган төгрөгөөр тэтгэврээ тогтоолгосон хүний тэтгэврийг нэмэхдээ “Өндөр тэтгэвэртэй хүнийхийг нэмж болохгүй” гээд 22 мянган төгрөгөөр нэмжээ. Харин ахмадууд өөрсдийнх нь тэтгэврийг хэдэн хувиар нэмсэнийг холбогдох газраас тодруулахад “Хувь байхгүй. Цаанаасаа Засгийн газрын тогтоол гарсан” хэмээн хариулсан байна. 449 мянган төгрөгийн нэмэгдлийг 22 мянган төгрөгтөө хувилаад үзвэл 4 хувиар л нэмэгдсэн аж. Ер нь 300 мянга буюу түүнээс дээш төгрөгийн тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр л нэмсэн гэж байна. Уг нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг харвал бага тэтгэвэртэй хүний тэтгэвэр 30 хувиар нэмэгдэх ёстой аж.  Харин их тэтгэвэртэй хүнийх хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэх ёстой юм байна. Үүнээс үзвэл 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг Дорж өвөө, Должин эмээгийн тэтгэвэр 150 төгрөгөөр нэмэгдэж, 650 болно гэсэн үг. Харин 200 мянган төгрөгийн тэтгэвэртэй Сүрэн эмээгийн тэтгэвэр 260 мянга болж өсөх ёстой. Гэтэл тэтгэвэр нэмлээ хэмээн нийтэд зарлачихаад эргээд асууж, сураглахаар 15-30 хувиар бодож нэмээгүй хэмээн ярьж суугаа хүмүүстэй юу ярих вэ?

Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянган бүрэн тэтгэвэрт хамрагддаг аж. Үүнээс 300 мянга гаруй хүний тэтгэврийн нэмэгдлийг тооцоолоод бодчихсон гэнэ. Харин тэднийн хэд нь 20.000 төгрөгийн нэмэгдэл авч байгааг одоогоор мэдэхэд бэрх байна. Ямартай ч манай рекадцид хандсан хөгшчүүд 20 мянган төгрөгөөс өөр олигтой мөнгө гар дээрээ аваагүй байна. Ер нь манайх шиг тэтгэврийн муу хууль, тогтолцоотой орон дэлхийн улсуудад цөөн аж. Манай улсыг тэтгэврийн муу хууль, дамдуу тогтолцоотой гэдгийг батлах хэд, хэдэн жишээг дурдъя.

1.    Нийгмийн даатгал төлж байгаа бол үхэх эрхгүй. Бид сар бүр нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд цалингаасаа тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Гэхдээ тэтгэвэрт гарахаасаа өмнө буюу 55, 60 наснаас өмнө нас барвал таны улсад төлж байсан мөнгө зүгээр л салхинд хийснэ. Учир нь таныг нас барвал улс мөнгийг тань ах, дүү, хамаатан садан, аав ээж, эхнэр хүүхдэд тань өгөхгүй. Тэгэхээр тэтгэврийнхээ үр шимийг хүрттэлээ үхэж болохгүй гэсэн үг. Гэхдээ хэл ам дагуулаад буй “Хамтын тэтгэвэр”-ийн хууль батлагдвал эхнэр, нөхрийн аль нэг нь нас нэгнийхээ тэтгэврийг өвлөх эрхтэй болох л байх.

2.    Тэгсэн мөртлөө банкнаас тэтгэврийн зээл авсан хөгшин зээлээ төлж дуусгалгүй нас барсан тохиолдолд зээлийг нь үр хүүхэд нь төлдөг. Ямар гаж тогтолцоо вэ.

3.   Тэтгэврийн зээлийн хүү нь маш өндөр. 265 мянган төгрөгийн тэтгэвэртэй эмээ зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авлаа гэж бодоход 300 мянган төгрөгийг нь банк хүүнд урьдчилаад авч байна. Ядаж тэтгэврийн зээлийн хүүгээ нэг оронтой тоонд оруулчихвал тэдний гар дээр очих мөнгө арай ахиу болох юм.

4.    Бие муутай, хэвтрийн хөгшчүүд тэтгэвэрээ авахын тулд хүүхдүүдээрээ өргүүлээд банкинд дугаарлаж байгааг та нэг бус удаа үзсэн биз. Учир нь үхлүүт байсан ч өөрийн биеэр ирж гарын үсэг зурах шаардлагатай учир ирэхгүй бол тэтгэвэргүй гэсэн хууль манайд үйлчилж байна. Уг нь үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран эзэмшигчийн хуулиар шийдэж болох л асуудал.

5.    Улсад насаараа зүтгэчихээд нэг ч удаа татвар төлж үзээгүй зах дээр наймаа хийж явсан хүнээс дор тэтгэвэр авдаг хүн Монголд олон байна. 1990-2000 оны хооронд ажиллаагүй жилээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчид бол яг ийм зарчмаар өнөөдөр 500 мянга түүнээс дээш тэтгэвэр аваад л сууж байна. Хамгийн гол нь тэдний ихэхни нь улсад татвар төлж үзээгүй гудамж метрлээд явж байсан хүмүүс байдаг аж.  Гэтэл үнэн  хөдөлмөрөөрөө ажиллаж, улсад сар бүр татвар төлж байсан хүмүүс нь 200 мянган төгрөгийн тэтгэвэр авах жишээтэй. Энэ чинь ариун явдал уу гэдэг шиг энэ үнэхээр шудрага тогтолцоо мөн үү.

 Эцэст нь дэлхийн улс орнуудад ахмад настнууддаа ямар хэмжээний тэтгэвэр олгоддогийг сонирхуулъя.
хүснэгт
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Zozin (180.149.78.20)
    Ardchilsan namin nemj baigaa tetgeber ni 4 hubi l bna hudlaa yarihaa bolimoor um ene namd ahmaduud daraagin songuulaar ogohoo bolitsgooe
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • Bi bi (202.126.90.58)
    tetgever nemegdsen sh dee,bitgii hudlaa yum yariad bai,harin sur duulian bagatai nemegdsen sh dee,20000 tugrug ch gesen ih mungu sh dee
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.36.131)
    өмхий коммунизмийн үлдэгдэл зөнөгүүд битгий голоод байгаарай. дуугай авбал ав больвол боль. бид олуулаа шүү
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.1.91)
    хөдөлмөрийн үнэ цэнэ гэдгийг энэ засаг төр ойлгодоггүй ойлгохыг ч хүсдэггүй учраас өнөөдөр насаараа хөдөлмөрлөж татвар төлчихөөд явсан хирнээ нийгэмд ажил бараг хийж байгаагүй хүнээс бага тэтгэвэр авч байна Тэтгэвэр нэмэхдээ ажилласан жил татвар төлсөн байдлыг хамгийн гол нь харж үзэх хэрэгтэй баймаар юм Олон удаа хавтгайруулан тэгшитгэх замаар тэтгэвэр нэмсэн нь зүйд нийцэхгүй байна Хөдөлмөрийн үнэ цэнэ гэдгийг энэ цагаан гартнууд даанч мэдэхгүйн харамсалтай Насаараа биеэ үл хайрлан нийгэмд шударгаар зүтгэсэн хүнтэй ажил хийж үзээгүй халамж авагчид нөхөн тэтгэвэр авагчидтай адилтгаж болно гэж үү Шударга байх хэрэгтэй
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.28)
    AH novshnuud dald or,dahin ta nariig hen songohiin,muu bag zuusen novshnuud,uhsenii chin ardchilal ve,muu daranguilagchid
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.139)
    gurgees avilgaliin talaar suraad baigaa gesen kk kk,ardchilsan zasag garaad shal dordovoo hoorhii,2016 on udahgui bolnoo,AH budaa bolnoo,novshiin zasag dald or
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • bi (182.160.47.158)
    uneheer gom;moor bi gehed l 36 jil ajillasan sayahan tetgevert garsan minii tetgever 350 unendee ajillasan jil tatvar tulsun jil /bainga tulsun/ zergiig hargalzah l heregteu uneheer gomdmoor
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • ii (103.26.194.70)
    Altanhuyag denzendej baigaa tul hamaatnuudad n tetgvriin nemegdel sonin bish baigaa. Gehdee ard tumneer toglohoo bolihgui bol dahiad garahad honshoor 2 ald dutah bailgui
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.21.106.168)
    Алтанхуяг, Эрдэнэ нар тэтгэврийг 15-30% нэмнэ гээд байсан. Хэний тэтгэвэр 30% нэмэгдэв ээ?
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • zochin (182.160.44.88)
    erdene gej budun har luivarchin chini yaj doromjilj ahmaduda boslogod dudad bnaa . tegj bj ogtsorvoo...chi ter indeks gej hutsad bga 20000-aa ooro gudar gej...
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Ajaa taij (112.72.13.137)
    MANiin gishuud darga xiij uursduu undur ttalin avch undur tetegver avch baij xagas saya tug iin tetegveree golood ter ix munguur gants uuriin biee chimeed iluug ni yax gesen yum bol. Jiriin xumuusiin xudulmuriig shulj uurtuu undur tsalin nasaaraa avaad deer ni undur tetegver avaad xanaj tsaddagguiee.Ee munch bux zurxtee berduudee? Tedniig tansagluulj shavxruugaar ni ami zogooj yavaad 180xan myangaa uuruuguu aria chuu tejeej yavaa barlaguudad ni 20000 n myangiig nemsend booj uxexnee. Komunisuud. Yostoi nuguu chiniix myanga minii getel 4n myangaxan gedg l bolj baina. cheech
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (2.205.24.163)
    Manai eej nasaaraa hunii eruul mendiin toloo odor shonogui duudagdaj, aimgiin Tsusnii stants anch hol deer ni bosgoson hundee. Getel odoo 180 togrogiin tetgevertei hun!25 jil ajilsan hun
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.193.28)
    Үр хүүхдүүд хойч үе нь ажилсаг ухаантай урагштай бол ахмадууд маань ахиу тэтгэвэртэй арай дөнгүүр байх байх л даа Хичээгээрэй залуусаа л гэх байна даа Сайн цаг заавал ирнэ
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Саран (103.26.194.97)
    Чамлахаар чанга атга. Буу чамла. Олон жил л авахаа бод ТОр засагтаа баярлаж сур.
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.6.42)
    Зөв шүү дээ. Манай ээж улсад 28 жил буюу насаараа багш хийсэн. Гэтэл 180,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. 300,000 дээш тэтгэвэр авдаг хүмүүст нэмээд ч хэрэггүй
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.71.39)
    300 000 төгрөгийн тэтгэвэрээс доош бол ахиу нэмнэ гээд байсан.300-аас дээш авдагт нь 1 удаа нэмэхгүй байсан ч болно ш дээ. Манайхан бас улс орноо бодмоор юм
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.107)
    Эрдэнэ гэж гахай 2 жил ТВ гээр хуцаад бсан. Одоо оороо гарахгуй мэрэгжилтэнээ яриулаад байх юм. 20 000 нэмсэнээс нэмээгуй нь дээр бжээ! Эрдэнээ худлаа ярихаа боль
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • dulam (202.55.180.162)
    nasaaraa ajillaj niigmiin daatgal sar bur toldog uuniig ur huuhed n ovluuleh talaar hamtiin tetgevriin huulind zaalt oruulah heregtei
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Tiim shu ydaj 5 jil huuhded n mungu uguh esvel tiim hemjeeni mungiig nuhun tulbur bolgoj uguh ni shudraga shu de.
      2014 оны 02 сарын 06
  • heg hugshin (221.19.139.7)
    arai ch dee gemeer i mungu abdag ulsad olon jil shim Тgel Тulsunu shuu dee
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • hehe (202.5.203.171)
    MAN-ii boosnyyd hor nairuulj AN-iin hiij baigaa zyiliig harluulah gej zysen zyileer oroldoh yumaa hahhaha
    2014 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    1 цаг 53 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    2 цаг 8 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    2 цаг 20 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    2 цаг 23 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    2 цаг 39 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    18 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    18 цаг 53 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    19 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    19 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    20 цаг 1 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    20 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    20 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    21 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    22 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    23 цаг 3 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    23 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    Өчигдөр 10 цаг 05 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК