Жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан Нийслэлийн НАМЗХ-ноос “5 бууз” буюу ахмад настан азай буурлуудад тус дэм болох аяныг зохион байгуулдаг билээ. Энэхүү аян уламжлал ёсоор өнгөрөгч сарын 29-нд өдөр болж, дүүрэг бүр сонгож авсан айл өрхдөө гэр орон, хашаа хороог нь цэвэрлэн ус түлээг бэлдээд зогсохгүй бууз банш, тавгийн идээг нь бэлэглэжээ.
Тухайлбал энэ жил Хан-Уул дүүргийн 4-р хороонд амьдардаг иргэн Баатархүүгийн гэр бүлийг баярлуулсан байна. Гэрийн эзэн Баатархүү өөрөө элэгний хорт хавдартай, Эхнэр нь зүрхний өвчтэй хоёруулаа группэд байдаг ба 10 жилийн 3, 5, 8, 9-р ангиудад сурдаг 4 хүүхдийн хамт амьдардаг гэр бүл юм.
24tsag.mn




















































