Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, алдсан иргэд гэрийнхээ ойролцоох Иргэний бүртгэлийн ТҮЦ машинаас 1000 төгрөг төлөөд лавлагаа гаргуулах болсон. Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа нь тухайн иргэний регистрийн дугаар болон гарын хээгээр баталгаажиж гардаг нэг ёсны үнэт цаас гэдгийг ч албаныхан онцолсон. Гэвч харамсалтай нь өнөөдөр ТҮЦ машинаас гарах иргэний үнэмлэхний лавлагаа хэнд ч хэрэггүй цаас болсон болсон талаар иргэд шүүмжилж байна.Тодруулбал, ТҮЦ машинаас лавлагаа аваад ирсэн иргэдийг ХААН банк хүлээж авахгүй байгаа төдийгүй ТҮЦ машинаас авчирсан лавлагаагаар манайх үйлчлэхгүй байгаа гэж хэлжээ.
Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар Банкуудын холбооноос ТҮЦ машины лавлагаагаар иргэдэд банкны үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан гэв. Ийм байдлаас болж иргэд 1000 төгрөгөөр худалдаж авсан лавлагаагаа хэрхэхээ мэдэхгүй бухимдаж байна.
Ер нь энэ ажлыг зохион байгуулсан албаныхан ажлаа эргэж харах нь зүйтэй биз. Дүрэм, журмаа тодорхой болгохгүй, банкуудтайгаа ч ярилцаж тохиролцож чадахгүй иргэдэд төвөг учруулах нь шударга зүйл биш л байх.Д.Дуулим




















































Сэтгэгдэл (2)