Гудамж, талбайд сүү, тараг зардаг байдлыг хориглосон журмыг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Тодруулбал сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах, төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хоригложээ. Тус журам энэ сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)