Уул уурхайн яамны харъяа Газрын тосны газрын санаачилгаар “Газрын тос, занар 2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 9, 10-нд Улаанбаатарт хотноо зохион байгуулагдах гэж байна. Уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, газрын тос, занар олборлогчид, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, худалдаачид, зөвлөх үйлчилгээний байгуулагууд оролцох аж. Тэд Монголын газрын тос, занарын хууль эрх зүйн орчны тухай мэдээлэл авахын зэрэгцээ энэ чиглэлийн төслүүдтэй танилцах боломжтой юм.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар "Minex Mongolia" компани ажиллаж байна. Тус хурал газрын тос, занарын чиглэлээр хийж буй Монголын хамгийн анхны олон улсын уулзалт гэдгээрээ онцлог аж.



















































