Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь уламжлал ёсоор 8 дахь жилдээ 2013 оны тайлангийн хурлыг “Сахилга хариуцлага, ёс зүй, манлайлал” сэдвийн хүрээнд 2014.02.07-ны өдөр орон тооны болон орон тооны бус, хуулиар эрх олгогдсон байгууллагад ажиллаж байгаа нийт 53 улсын байцаагч нарын дунд зохион байгууллаа. Тайлангийн хуралд Аймгийн ИТХТ-ийн дарга Ч.Цэндсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалан нарыг урилгаар оролцуулж, үнэлэлт дүгнэлт өгүүлсэн.Тайлангийн хурлаар “Сахилга хариуцлага, ёс зүй, манлайлал” илтгэл, МХБ-ын 2013 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлэлт дүгнэлт, цаашид анхаарах асуудал, байгууллагын 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан илтгэл тавигдлаа. Мөн байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороо, Эрсдэлийн удирдлагын баг, Сургалт, олон нийттэй харилцах баг, IT техникийн комисс, Баримт бичиг нягтлан шалгах комиссын өнгөрсөн онд хийсэн ажлын талаарх мэдээллийг тайлагнуулж, хамт олноороо хэлэлцүүлэн санаа бодлыг нь тусган ажиллахаар санал нэгтэй шийдвэрлэлээ. Нэгжүүдээс өгсөн саналыг нэгтгэн байгууллагын 2013 оны хавсралт төлөвлөгөөг хэлэлцүүлж, байцаагч нарын саналыг авч төлөвлөгөөнд тусгаж баталлаа.
Тайлангийн хурлын үеэр бүх шатны ажилтан, албан хаагч тус бүртэй 2014 оны үр дүнгийн гэрээг байгуулсан. Хяналт шалгалт болон лабораторид хэрэглэгдэж байгаа суурин болон зөөврийн багаж, тоног төхөөрөмжийн самбар гаргаж, үзүүлэн зохион байгуулж, нийт албан хаагчдад танилцууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/



















































