Монголын Прокуроруудын Холбооноос санаачлан энэ жил анх удаа Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор ажилтнуудын дунд Эрүүл агаар-Идэвхитэй амралт сэдэвт Өвлийн спортын тэмцээн уралдааныг уржигдар амжилттай зохион байгуулж явууллаа.Тус тэмцээн нь Уулын цана, Олс таталт, Цасны сумо гэсэн 3 төрлөөр "Skу resort “цанын баазад болсон бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын газруудын 400 гаруй прокурор ажилтнууд идэвхитэй оролцож авхаалж самбаагаа сорин аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний төрөл тус бүрээр байр эзлүүлж амжилт гаргасан баг, тамирчдыг Монголын Прокуроруудын холбооны шагналаар шагнаж урамшуулсан юм.
Цасны баярын арга хэмжээнд оролцсон прокурор, ажилтнуудын энэ өдрийн арга хэмжээнд ихэд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд үргэлж суудлын ажилтай, завгүй байдаг тэдний хувьд нэг өдрийг ийнхүү эрүүл цэвэр агаарт өнгөрүүлсэн нь цаг үеээ олсон сайхан арга хэмжээ боллоо гэж байсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)