зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилгын салбар дахь аюулгүй байдлын тухай санал хүргүүлэв

2014-2-10
0
ЖИРГЭХ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нарт албан бичиг хүргүүллээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус албан хүсэлтийг бүрэн эхээр нь толилуулъя.

ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай болон Барилгын салбар дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенциудад нэгдэн орох асуудлаар санал хүргүүлэв.
1392022445_web
Олон Улсын гэрээнд нэгдэх тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу олон улсын хүний эрхийн гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцийг 1981 онд, түүний нэмэлт протоколыг 2002 онд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай 187 дугаар конвенцийг 2006 онд тус тус баталсан нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаарх үндсэн баримт бичгүүд юм.

Түүнчлэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын бага хурлын 2003 оны 91 дүгээр чуулганаар "Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээтэй холбоо бүхий үйл ажиллагааны дэлхийн стратеги”-ийг баталсны дагуу улс орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг үндэсний бодлого, хөтөлбөртөө тэргүүлэх ач холбогдол өгч тусгахын зэрэгцээ үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг уриалсан байна.

Монгол Улс 2005 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ОУХБ-ын 155 дугаар конвенцийг соёрхон баталснаар олон улсын хамтын нийгэмлэг, түүний төрөлжсөн байгууллагын өмнө эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарт үндэсний нөхцөл дадалд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх явцад гэнэтийн осол болон эрүүл мэндэд учрах хохирол, үйлдвэрлэлийн орчны улмаас үүсэх эрсдлийг боломжийн хэрээр багасгах замаар урьдчилан сэргийлэх үүргийг хүлээсэн билээ.

Үүнтэй уялдан 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хууль дахь хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын талаарх ерөнхий зохицуулалт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадахгүй байсныг олон улсын стандартад нийцүүлж, Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг 2008 онд Улсын Их Хурал хэлэлцэн баталсан билээ.

Гэвч манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эрсдэлтэй салбарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин сүүлийн жилүүдэд давамгайлах чиг хандлагатай байна. Үүнээс барилгын салбарын хурдацтай хөгжлийн өнөө үед тус салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартын шаардлагыг зохих түвшинд хангахгүй байгаагаас хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхүүд ноцтой зөрчигдөж, хүний амь нас эрсдэж, осол бэртлийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1209 үйлдвэрлэлийн осол гарч, үүнд 1280 хүн өртөж, үүнээс 213 хүн нас барж, 285 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон тухай статистик мэдээллийг холбогдох байгууллагаас гаргасан байна.

Иймээс манай улсын эдийн засгийн хөгжилд барилгын салбарын оруулж буй хувь нэмэр ихэсч байгаатай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн асуудлаарх үндэсний бодлого, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч, дээрх эрсдэлтэй салбаруудын онцлог, олон улсын стандартад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, дүрэм, технологийн горимыг сахиулан мөрдүүлэх зорилгоор ОУХБ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай 2006 оны 187 дугаар конвенц болон Барилгын салбар дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцийг тус тус соёрхон батлах, хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай судалж шийдвэрлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс санал болгож байна.
Д.Ундрах /24tsag.mn/


 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 38 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 50 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК