Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлэх ажил орон даяар үргэжилж байна. Энэ ажил одоо шувтрах шатандаа явж байгаа талаар АТГ-ын мэргэжилтнүүд хэллээ. Одоогийн байдлаар төрийн өндөр болон түүнтэй адилтгах 275 албан тушаалтан мэдүүлгээ өгөх ёстойгоос 80 орчим хувь нь үүргээ биелүүлээд байгаа юм байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг авч дуусах хугацаа энэ сарын 15-ны өдөр бөгөөд иргэдийн хурлын төлөөлөгчид мэдүүлэг гаргахдаа хойрго хандаж байгаа талаар АТГ-аас анхааруулжээ. Тэднийг мэдүүлгээ хуулийн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй бол Авлигын эсрэг хууль болон сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу эхний ээлжинд сануулах арга хэмжээ авах аж.
Т.Энхэлээ



















































