
Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2014 онд дэвшүүлсэн бодлого, зорилт, хяналтын ажлын чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаарх мэдээллийг орлогч прокурор Т.Ууганбаатар, Аймгийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын үр дүнг 2012, 2013 онтой харьцуулан дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг туслах прокурор Ж.Отгончимэг нар зөвлөгөөнд оролцогч нарт танилцуулсан бөгөөд мэдээлэлд дурьдагдсан ажлын сөрөг үзүүлэлтүүд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцон, хяналтын ажлаар доголдолтой гарсан үзүүлэлтүүдийг бууруулах, байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргаж буй алдаа зөрчлийг таслан зогсоох, эрүүгийн хэргийг хуулийн анхны хугацаанд нь бүрэн шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, Цагдаагийн газрын тасаг албадын дотоодын хяналт шалгалт, удирдлага зохион байгуулалтыг өндөржүүлж ажиллах нэгдсэн шийдвэрт хүрснээр зөвлөгөөнийг өндөрлөжээ.
Мөн аймгийн прокурорын газраас 2013 онд хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аймгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар болон прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан талаарх мэдээллийг орон нутгийн “Эко”, “Ховд” телевизүүдээр дамжуулан иргэдэд хүргэсэн байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХМОНХАлба
ХМОНХАлба