
"Жаст", "Магнай трейд", "Шунхлай" компани шатахууныхаа үнийг өчигдөр литр тутамд нь 20-40 төгрөгөөр нэмлээ. Тодруулбал, дээрх гурван компани А-80 шатахуунаа тус бүр литр тутмыг нь 20 төгрөгөөр нэмж, Аи-92 болон дизелийн түлшийг тус бүрд нь 40 төгрөгөөр нэмсэн үнээр худалдаж байгаа аж. Чухам ямар учраас шатахууны үнийг нэмсэн талаар холбогдох албаныхан янз бүрээр л тайлбарлаж байгаа гэнэ. Тухайлбал, импортлогчид ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж алдагдал нь их хэмжээгээр өсөж буй тул шатахууны үнийг нэмэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг нэлээн хэдэн сарын өмнө Газрын тосны газар, ШӨХТГ-т хүргүүлсэн нь ийн нэмэгдэх шийдвэрийг гаргасан байна.
Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн онд дунджаар долоон хувийн алдагдалтай ажиллажээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)