
Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн өнгөрсөн онд хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь төлөвлөгөөт шалгалтаас их байгаа нь хороо, СӨХ, цагдаа зэрэг бусад байгууллагуудаар шийдвэрлэх боломжтой асуудлуудыг мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлдэгтэй холбоотой гэж үзэж байгаагаа хэлтсийн дарга нар хэлж байлаа. Тэгвэл мэргэжлийн хяналтын хэлтсүүдийг харъяа дүүргийнхээ Засаг дарга, удирдлагуудад хяналтын байгууллагын чиг үүргээ сайтар таниулан, нягт хамтран төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж ажиллах шаардлагатайг Д.Батмөнх хэлэв. Мөн уулзалт ярилцлагаас гарсан санал хүсэлт, асуултыг МХЕГ-т хүргүүлэн, хариуг авч ажиллахыг хяналтын хэлтсийн дарга нарт үүрэг болгосон юм.
Уулзалт ярилцлагын дүнд дүүргүүдийн Засаг дарга нарын зүгээс Мэргэжлийн хяналтын хэлтэст тулгамдаж буй байр, унаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэх талаар нааштай хариу өгсөн юм. МХЕГ, НМХГ-ын удирдлагууд 14-нд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, улсын байцаагчидтай уулзана.
Д.Ундрах /24tsag.mn/