
Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгийг 2014 оны 02 сарын 06-ны өдөр хяналтын газрын нийт албан хаагчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Сургалтын үеэр Монгол улсын Шадар сайдын "Ажлын үр дүн, үр нөлөөг дүгнэх тухай" 2014 оны 1-р тушаалын дагуу МХЕГ-ын даргын "Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах" сарын аян зохион байгуулах шийдвэр гаргасныг хэрэгжүүлэх зорилгоор "Ажлын цаг ашиглалт", "Дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулах" гэсэн хоёр сэдвийн хүрээнд 21 ажил төлөвлөн хэлэлцүүлэн санал солилцож, хоёрдугаар сарын 10-наас эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой гэж гаргасан олон санал санаачлагыг эрэмбэлэн МХЕГ-т хүргүүлэхээр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)