
Сэлэнгэ аймагт болсон тангарагийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөгчид, ахмад прокуроруудыг оролцуулсан ба сум дундын 20-р шүүхийн шүүгч, прокурор, өмгөөлөгч, шүүгчийн туслах, прокурорын туслах ажилтан бүхий 39 хуульч тангараг өргөжээ.

Дашрамд дурьдахад: Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй учир ийнхүү Хоёрдугаар сарын 12-ны өдрийг сонгож, хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах цаг хугацааг товлосон ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/