
Тэгвэл өчигдөр зохион байгуулагч талууд “Хавдрын эсрэг үндэсний аян-2014”-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн бөгөөд уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар болон эмч, мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцсон юм.
2014 онд Увс, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай зэрэг есөн аймагт аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Орон нутагт "Хавдрын эсрэг" аянг хэрэгжүүлснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүн амын мэдлэгийг дээшлүүлж, үнэн бодит мэдээ, мэдээллээр хангах, эрсдэлт бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллах юм. Эмч нарын баг хөдөө орон нутагт 6-7 саруудад үзлэг, мэс засал гэсэн хоёр үндсэн чиглэлтэй ажиллах бөгөөд нэг аймагт ойролцоогоор зургаан өдрийн хугацаанд ажиллах аж. Ингэхдээ сум, багийн иргэд, малчдыг түлхүү хамруулахаар зорьж буйгаа зохион байгуулагчид онцолж байлаа.
24tsag.mn