
Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нэг сарын аяныг МХЕГ-аас зарласан бөгөөд аяны хүрээнд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчдын дунд “Сахилга хариуцлага-ёс зүй”, “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт”, “Зөвлөн туслах-дотоод хяналт” гэсэн сэдвүүдээр фокус ярилцлага хийлээ. Ярилцлагын хүрээнд багийн ахлагчид сонгосон сэдвийнхээ талаар илтгэл тавьж, сэдвийн дагуу тулгарч буй хүндрэл, цаашид сайжруулах арга зам, гарцыг тодорхойлох талаар хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын талаар МХЕГ, НМХГ-т санал хүргүүлэх, 2014 онд хэлтсийн хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Уг арга хэмжээнд НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн оролцсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/