
Уг сургалтад Гаалийн байгууллагын удирдах болон дунд шатны 30 албан тушаалтан хамрагдсан бөгөөд “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтны гарын авлага”-ын танилцуулга, Төрийн байгууллага ил тод байдлаа хэрхэн хангах вэ?, Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?, Ашиг сонирхлын зөрчлийн хориглолт, хягаарлалт сэдвээр сургалтад хамрагдлаа.
Сургалтад хамрагдсан Гаалийн байгууллагын албан тушаалтнууд өөрсдийн ажилладаг Гаалийн газар, хороо, нэгж байгууллагын гаалийн байцаагч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр ажиллах юм.