"Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Дуудлага худалдаа энэ сарын
21-ний өдрийн 11.00 цагт болох юм байна.
Тагнуулын ерөнхий газрын төв байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1,5 га газарт байрлаж байгаа аж. Дуудлага худалдаанд оруулах барилга нь зургаан корпустай, инженерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгджээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)