
Тус зөвөлгөөнөөр хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлөөс 2013 онд хийсэн ажлаа тайлагнах, 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж батлах зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэнээс гадна хууль, хяналтын байгууллагууд хилийн цэргийн отряд, ангиудтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж аймгийн прокурорын газар хилийн цэргийн 3 отрядтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчилах, харилцан сургалт судалгааны ажил хийх зэрэг асуудлыг тусгасан хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой ажил болсон байна.
Зөвөлгөөний үеэр аймгийн прокурор Л.Бадралтын хил хамгаалалтад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав “Хилийн төлөө” тэмдгээр шагнаж урамшуулжээ