
Улсын Ерөнхий Прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Олон улсын эрх зүйн удирдах газрын ажилтан Макаров П.С, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны ажилтан Мацуев Д.А, Юричкин Д.Ю нарыг 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улсын Ерөнхий Прокурорын Газарт хүлээн авч уулзлаа.
Зочид, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улсад өрнөж байгаа шүүхийн шинэтгэл, прокурорын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар сонирхон тавьсан асуултад УЕПГ-ын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг дэлгэрэнгүй хариулт өгч, Монгол Улсын шүүх прокурорын байгууллагын хүний эрхийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Түүнчлэн талууд, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцаж, цаашид харилцан ашигтай, эрх тэгш, үр бүтээлтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх зохистой арга хэмжээг авахаар хэлэлцэн тохиролцов.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны ажилтнууд Монгол улсад албан ажлаар ирсэн бөгөөд тэдний үйл ажиллагаанд тус дэмжлэг үзүүлж байгаа УЕПГ-т гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.
Д.Ундрах /24tsag.mn/