
Нийслэлийн
Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Малын гоц халдварт шүлхий өвчин
гарсантай холбогдуулан хурдан морины Дүнжингарав уралдааныг хойшлуулах
саналыг гаргалаа. Сүүлийн үед тус уралдаанд оролцох зорилготой мал ачсан
автомашин Улаанбаатар хот руу их орж байгаа учир дөрвөн постод 24
цагаар ажиллах ажилтнуудын байр, хоол, унааны зардлыг шийдвэрлэн,
“Дүнжингарав” уралдааныг хойшлуулах саналыг зохих журмын дагуу
танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Мөн шүлхий
өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд
улсын хэмжээнд нөөцөлсөн вакциныг голомтот нутаг дэвсгэрийн малд хийж
дууссан тул нийслэлийн малд хийх вакциныг Улсын захиалгад оруулжээ.
24tsag.mn