
Засгийн газраас Буян-Ухаа хорооллын байрныг 1 мкв-ыг 1.280.000 төгрөгөөр тогтоосон. Мөн тус хорооллын байранд орсон иргэн 15 жилийн дотор бусдад түрээслэхгүй, зарахгүй гэсэн журамтай байгаа. 60 хувь нь төрийн албан хаагч, үлдсэн хувьд нь зорилтот бүлэг буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийг оруулна гэдгийг тодорхойлсон. Харин ямар журмаар байранд орох материалаа бүрдүүлэхийг өнөөдөр нарийн журамлах юм.
Ченжүүдийн гараар оруулахгүйн тулд байр худалдан авахыг хүсэгчдэд онцгой шаардлага тавих юм байна. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй байх, түүнчлэн найман хувийн хүүтэй зээлээр урьдчилгаа 30 хувийг төлөх зэрэг шаардлага тавьжээ.
Орон сууцуудын м.кв-ын үнийг танилцуулъя.
33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг,
-33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг
-66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)