
Зам тээврийн яамны өмнөх талбайд “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид хугацаагүй өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл тэд өчигдрөөс эхлэн өлсгөлөнгөө зогсоожээ. Учир нь үүсээд буй асуудлынхаа учрыг Зам тээврийн яамныхантай ярилцаж шийдвэрлэсэн аж.
“Арвин шар зам” хоршооны хувьд өмнө нь Эрдэнэт-Улаанбаатарын хооронд микро автобусаар тээврийн үйлчилгээ явуулдаг байсан ч одоо тэдэнд ЗТЯ-аас үйлчилгээ эрхлэх боломж, цаг гаргаж өгөөгүйг эсэргүүцэн ийнхүү өлсгөлөн зарлаад байсан юм.
Т.Хулан