
Зөвлөгөөнд тус аймаг дахь Сум дундын 6 дугаар шүүх, Аймгийн прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Өмгөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний албаны ажилтнуудад оролцсоноос гадна аймгийн Засаг дарга Л.Одсэр, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Татварын хэлтсийн удирдлагууд, Залуучуудын болон зарим төрийн бус байгууллагын төлөөлөл тус тус оролцсон байна.
Зөвлөгөөнөөр 2013 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төр, захиргаа, хууль хяналтын болон төрийн бус байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, зөвлөгөөнд оролцогчдоос гарсан саналыг тусгасан төлөвлөгөө боловсруулан, биелэлтийг тооцон ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)