
Удирдах ажилтны зөвлөлгөөнд “Гаалийн өөрчлөлт шинэчлэл” илтгэлийг ГЕГ-ын дарга О.Ганбат тавьж, гаалийн байгууллагын удирдлагуудаас үйл ажиллагааны чиглэлээр илтгэл- презентаци хийж, хэлэлцүүлэг явуулж байна.
Зөвлөлгөөнд Сангийн яамны төлөөлөл оролцож орон нутаг дахь гаалийн газар , хороодын удирдах ажилтнуудтай уулзан, гаалийн хууль тогтоомжийн сахилтыг өндөржүүлж, гадаад худалдаа эрхлэгчдэд үзүүлэх гаалийн үйлчилгээний стандартыг хангаж ажиллах чиглэлээр илтгэл тавилаа.
Мөн нийт гаалийн удирдах албан тушаалтанд Гаалийн ерөнхий газрын даргаас хандсан “Албан даалгавар”-ыг танилцуулж , ажил хэрэг болгож хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгох юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)