"Монгол зураг” нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордноо нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь монголын үндэсний уламжлалт сийлбэр, дүрслэх урлагийн сэтгэлгээг түүх, суурьшмал амьдралын онцлог, орчин үеийн дүрслэх урлагийн өнгө дүрслэл, арга ажиллагаагаар холбон сэдэв, санаа агуулгын хувьд илүү баялаг сонирхолтой байдлаар бүтээсэн бүтээлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж үзэсгэлэнд оролцогчид хэлж байлаа





