
Маргааш “Бид чадна” эрүүл мэндийн нэгдэл ТББ, Монголын үндэсний худалдааа аж үйлдвэрийн танхимтай хамтран "Бид чадна" ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа маргааш 11.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд эхэлнэ. Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах компани аж ахуй нэгжүүдийг оролцуулах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж болох ажлын байранд зуучлах, ажил олгогчтой холбож өгөхийн дээр хөгжлийн бэрхээлтэй иргэдэд хууль эрх зүйн болон ажлын байрны орчны талаар заавар зөвлөгөө өгөх юм. Аж ахуй нэгж, компаниуд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөрлөгт идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.