
Олон сар удирдлагын маргаашнтай явсан Гэмтэл, согог судлалын үндэсний төв одоо л нэг захиралтай болох нь. Өмнө нь томилогдсон захирлуудаа эсэргүүцэн ажилтнууд нь ажлаа хүртэл хаяж байсан энэ төвийн захирлын сонгон шалгаруулалт маргааш болохоор болжээ. Уг сонгон шалгаруулалтад оролцохоор зургаан иргэн материалаа явуулсан ч шаардлага хангасан ганцхан хүн байсан нь А.Мөнхтайван гэдэг эмч аж. Харин олон сарын турш эмнэлгийн эмч, ажилтнуудын эсэргүүцсээр ирсэн Ц.Энхбаяр уг шалгаруулалтад оролцохгүй нь юм байна. Гэвч тэд сонгон шалгаруулалтад ганцаар тэнцсэн А.Мөнхтайванд итгэл хүлээлгэн хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд зогсохгүй хууль бусаар томилсон даргыг унагаж чадсанаараа эв нэгдэлтэй хамт олон гэдгээ харууллаа хэмээн өгүүлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)