
Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийн үйл ажиллагааг хянаж, чиглүүлдэг. Тус байгууллагыг төрийн өмчит компаниудыг зохистой удирдаж чаддаггүй, төрийн компаниудыг шахааны бизнесийн үүр уурхай болгосон гэсэн хэл ам тасардаггүй билээ. Тиймээс төрийн өмчийн хороог сан болгож, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Тус хорооны дарга Д.Цогтбаатар төрийн өмчит компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлахаа зарлаж байсан.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)