
Сүхбаатар аймгийн Засаг дарга захирамж гаргаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ сумыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжуулж, бусад суманд гамшгаас хамгаалах ондөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоолоо. Үүний өмнө зевхөн шүлхий гарсан сумдад гамшгаас хамгаалах өвдөржүүлсэн бэлэн байдал тогтоож, хел хориод байсан юм. Хорио цээрийн дэглэмийг чангатгасантай холбогдуулан, Баруун- Урт, Улаанбаатарын хооровд шуудангийн машин л явахыг зөвшөерч, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөенийг хоригложээ. Мөн орон нутгаас мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхуүн тээвэрлэхийг зогсоон, мал сүргийг вакцинжуулах ажилд малчид, иргэдийг дайчлан оролцуулж, долоо хоногийн дотор дуусгах, бүх сумын холбоог 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл (1)