
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийг бүх нэгжүүдэд нэвтрүүлсэн, Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан прокуроруудын хийх ажлын чиглэлийг тодорхойлж, нэгдсэн бодлогтой ажиллах боломж бүрдсэн, мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан прокурорын ажлаас зарим ажил болох шалгалт, судалгаа хийх ажлыг салгаж, мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан прокурор хийхээр зохицуулсан, цахим бүртгэл, дотоод ажил хариуцсан болон прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтнуудыг томилж, тэдний хийх ажлын чиглэлийг батлуулж прокурорын хяналтын ажил, хийх ажлын чиглэл, програм хангамжийн чиглэлээр сургалт зохиосон зэрэг удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлснээр прокуророос техникийн болон захиргааны шинжтэй ажилд цаг хугацаа их зарцуулдаг байдал үгүй болж, мөрдөн байцаах ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэг, материал нэг бүрийг хуулийн анхны хугацаанд хянаж, шийдвэрлэх, шүүхээс хэрэг гологдлоор буцахгүй байх зэргээр хяналтын ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль болон удирдамжийн баримт бичгийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/