
Эрдэнэцагаан сумын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцэх хурал болжээ. Өнөөдөр Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газарт УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь болон Хөт төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал М.Батбаяр, Эрдэнэцагаан сумын "Өнө өглөгт" хийдийн лам А.Жаргалсайхан, Шинэчлэгдсэн сум төслийн зохион байгуулагч Г.Алтансүх гэсэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Эрдэнэцагаан сумын дахин төлөвлөлт болон "шинэчлэгдсэн сум" төслийн хүрээнд хийгдэх ажлыг ярилцлаа. Энэхүү хурлаар Эрдэнэцагаан суманд хийгдэх бүтээн байгуулалтын талаар болон 90 жилийн ойн өмнө хийгдэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг ч хэлэлцэв. Түүнчлэн, Эрдэнэцагаан сумын хувьд:
-Хурдан морь
- Мал аж ахуй
-Уул уурхай
-Бичигтийн боомт нь хөгжлийн гол түлхэц нь болж өгдөг учраас цаашид сумын эдийн засгыг хэрхэн нэмэгдүүлэхээ ярилцлаа. Мөн 90 жилийн ойн баяраасаа өмнө хатуу хучилттай зам, "Өнө өглөгт" хийдийг засварлах, төв талбайг барьж дуусгах ажлыг М.Зоригт гишүүн хариуцсан хүмүүст нь үүрэг болголоо.
Д.Ундрах /24tsag.mn/