
Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ Сайншандын талаас Тээвэр автозамын газрын урдаас өглөө 7.00 цагт, орой Замын-Үүдийн төмөр замын вокзалаас 18.00 цагт тус тус хөдлөх юм. Үнийн тарифийн хувьд том хүн 10.000 төгрөг, хүүхэд 6000 төгрөг байх ба 45 хүний суудалтай том оврын автобус үйлчилгээнд гарах аж. Тус аймгийн иргэд урд хилийг зорихдоо ихэвчлэн Улаанбаатар-Замын-Үүдийн шөнийн галт тэргээр зорчдог байсан бол энэхүү үйлчилгээ шинээр нэвтэрснээр цаг хугацаа хэмнэсэн түргэн шуурхай нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болох нь.
Өнөөдрөөс эхлэн зорчигч тээврийн уг автобус явж эхлэх байсан боловч Сайншанд суманд шүлхий өвчин гарсантай холбогдуулж энэхүү үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ байна. Хорио цээрийн хугацаа тавигдахаар нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явж эхлэх гэнэ.