
Авлигын эсрэг хууль болон Сонирхолын тухай хуулийн дагуу төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авах хугацаа өнгөрсөн бямба гарагт өндөрлөсөн. Энэ жилийн хувьд орон даяар 47 мянган иргэн орлогоо мэдүүлэх үүрэгтэй юм. Үүнээс төрийн өндөр албан тушаалтан болох 275 хүн АТГ-т шууд хандах ёстой. Урьдчилсан дүнгээр төрийн өндөр албан тушаалтнууд үүргээ биелүүлж хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлж дуусчээ. Нэгдсэн дүнг ирэх сарын 1-н гэхэд гаргах юм.
Д.Дуулим