
Улсын III төв эмнэлэгт H1N1 вирусын халдвартай гурван хүнийг тусгаарлан эмчилж байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл тэдгээр гурван хүний нэг нь өчигдөр нас барсан тухай хэвлэл мэдээллээр цацагдаж эхэллээ. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Тус вирусээр халдварласан хүн нас барсан тохиолдол гараагүй" гэв. Мөн албаны эх сурвалжийн хэлж буйгаар энэ вирусаар өвчилсөн хүмүүс эдгэрээд эмнэлгээс гарч байгаа аж.
Д.Дуулим