
Ингэснээр ГССҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа бөгөөд тэрээр ЭМЯ-наас тавьсан шалгуурт тэнцээгүй учир сонгон шалгаруулалтаас хасагдсан юм. Сонгон шалгаруулалтад зургаан иргэн оролцсоноос нэг нь л ажлын байрны шаардлагад тэнцжээ. Ажлын байрны шаардлагыг ганцаар давсан Адъяагийн Мөнхтайван өчигдөр шалгалт өгч, 86,1 оноо авсан тул түүнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ.
Мөн өдөр Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд Дэндэвийн Должин 83,5 оноогоор тэнцсэн байна. Яамны Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу эдгээр иргэдийг тухайн албан тушаалд томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэх л үлдээд байгаа юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)