
Шалгаруулалтад ОБЕГ, НОБГ, Төвийн бүс, Хангайн бүс, Хойд бүс, Баруун бүс, Зүүн бүсээс шалгарсан багууд өрсөлдөж урлагийн 13 төрлөөр өөрсдийн бэлтгэсэн тоглолтыг сонирхуулсан юм.
Урлагийн наадмын нэгдүгээр байрт Нийслэлийн Онцгой байдлын газрын баг шалгарч өргөмжлөл, гурван сая төгрөгийн шагнал хүртлээ. Уралдааны хоёрдугаар байрт Төвийн бүсийн баг шалгарч, өргөмжлөл, хоёр сая төгрөг, гуравдугаар байрт Баруун бүсийн урлагийн баг шалгарч өргөмжлөл, нэг сая төгрөг, тусгай байрт Онцгой байдлын ерөнхий газар, Зүүн бүсийн багууд шалгарч мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардан авлаа. Урлагийн наадмын 2 дугаар шатны шалгаруулалтаас 13 төрөл тус бүрээс шилдгийг шалгаруулан Онцгой байдлын албаны 10 жилийн ойн тоглолтонд оролцуулахаар болсон.
Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж байдаг энх цагийн эгэл баатаруудын авьяасыг сорьсон урлагийн наадам амжилттай зохион байгуулагдаж шилдгээ шалгарууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/